Мэдээ, мэдээлэл

“Уул уурхайн салбарын засаглал” сэдэвт сургалтын тайлан

“Уул уурхайн салбарын засаглал” сэдэвт сургалтын тайлан

Онлайн сургалтын 3 дах семинар Уул уурхайн салбарын засаглал хичээл 2019-10-14-ний өдрөөс эхлэн программд орсон. Төслийн 3 дах семинар 2019-12-р сарын 5-6-ны өдрүүдэд Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр дээр зохион байгуулагдсан. Сургалтын зорилго нь уул уурхайн салбарын мэргэжилтэн бэлтгэж буй салбар сургуулиудын хамаарал боломжуудын талаар танилцуулах, сургалтын хөтөлбөрт ямар хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудал талаар харилцан санал солилцох боломжтой. 

Сургалтын хөтөлбөр 

Сургалтын эхний өдөр ТС дээр хөтөлбөрийн дагуу явагдсан. Зочин илтгэгч Н.Дорждарийн илтгэлийн дараа багийн ажиллагаагаар даалгаврыг гүйцэтгэсэн. Монгол улсын засгийн газар, уул уурхайн компанийн талаас оролцогчид ямар санал бодолтой байгаа талаар даалгаврыг гүйцэтгэж баг бүр үндэслэлтэйгээр тайлбарласан. Орон нутгийн удирдлагуудаас сургалтад оролцогчид УБЭҮйлдвэртэй холбоотой олон нийтийн оролцоо, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хаалтын менежментийн бодлого, санал гомдол шийдвэрлэх  талаар сонирхсон асуултаа асууж тодорхой хариултыг авсан.  

Сургалтын 2 дах өдрийн чухал хэсэг болох бүлгүүдийн даалгавар гүйцтэтгэх ажлыг оролцогдод 2019-11-21-ний өдөр илгээсэн. Даалгаврыг:

  • Шинэ хичээл санал болгох
  • Хуучин хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх гэсэн сонголттойгоор гүйцэтгэсэн.

Сургалтад оролцогчдоос төслийн координатор Б.Алтантуяа майлаар болон утсаар санал авах, мэргэжил хоорондын уялдаа холбоог харгалзан үзэж магистр, бакалаврын сургалтын хөтөлбөрийн 10 хичээлийг шинэчлэх сайжруулж танилцуулах даалгаврыг боловсруулсан. 

ГУУС, ЭБИС